Бидний тухай
“Deutsche Nandin Pharm” буюу “Дойчи Нандин Фарм” ХХК нь олон улсын стандарт, шинжлэх ухаанд суурилсан анагаах ухааны дэвшлийг Монголын эрүүл мэндийн салбарт ойртуулах зорилготой эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, оношилгооны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын компани юм.
Бид Герман болон Европын чанарын өндөр шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо ба хяналтын технологи, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, найдвартай нийлүүлэх, үйлдвэрлэгч болон эрүүл мэндийн байгууллагуудын хооронд урт хугацааны мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог.
Бидний хувьд чанар гэдэг зөвхөн бүтээгдэхүүний тухай ойлголт биш. Найдвартай үйлдвэрлэгч, зөв хадгалалт ба түгээлт, мэргэжлийн мэдээлэл, хариуцлагатай үйлчилгээ хүртэлх бүхий л үйл явц чанарын нэг хэсэг юм.
Үүсгэн байгуулагч
Dr. med. O. Уламнэмэх
Дотрын анагаах ухаан, зүрх судасны эмч
Герман Улсад дотрын болон зүрх судасны чиглэлээр мэргэшсэн, 15 гаруй жилийн клиникийн туршлагатай эмч.
Герман дахь клиникийн туршлага
Германы олон эмнэлэг, төрөлжсөн зүрх судасны төвүүдэд ажиллаж, зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, зүрхний хэм алдагдал, электрофизиологи, зүрхний эхо оношилгоо, зүрхний дутагдал, зүрхний аппаратын хяналт болон эрчимт эмчилгээний чиглэлээр өргөн туршлага хуримтлуулсан.
Deutsches Herzzentrum München
Мюнхен хотын Германы Зүрхний Төвд зүрхний хэм судлал, электрофизиологийн чиглэлээр ажиллаж, орчин үеийн катетер аблацийн эмчилгээ болон клиник судалгааны ажилд оролцсон.
Мюнхений Техникийн Их Сургууль (TUM)
Зүрхний хэм алдагдлын катетер аблацийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, докторын эрдмийн зэргээ хамгаалсан.
Deutsche Nandin Pharm-ийн эхлэл
Чанартай тусламж үйлчилгээний ард эмчийн ур чадвараас гадна найдвартай эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, зөв хадгалалт, түгээлт чухал байдгийг клиникийн туршлагаар харсан нь компанийг үүсгэн байгуулах үндэс болсон.